Афганы экс тагнуул Бин Ладены орогнолыг мэдэж байжээ

Хуучирсан мэдээ: 2011.05.17-нд нийтлэгдсэн

Афганы экс тагнуул Бин Ладены орогнолыг мэдэж байжээ

Афганистаны тагнуулын албаны экс дарга Осама Бин Ладеныг дөрвөж жилийн өмнө Пакистанд орогнож байсан гэж мэдэгдсэнийг Пакистаны эрх баригчид үгүйсгэж байна.

“CBS” телевизийн "60 Minutes” –д өгсөн ярилцлагадаа Афганы экс тагнуул Амрулла Салех террорист удирдагч Бин Ладеныг Пакистаны Мансехра хотод орогнож байгаад АНУ-ын тусгай хүчнийхэнд баригдсан гэжээ. Салех нь Афганистаны ерөнхийлөгч Хамид Карзайн дэмжлэгтэйгээр Талибанчуудтай энхийн хэлэлцээр байгуулахад гол үүрэг гүйцэтгэсэн байна.  Тиймээс Пакистан улс АНУ-ын дайсныг орогнуулж байснаа хүлээн зөвшөөрөх ёстой гэж Салех үзэж байгаа юм байна.
Тэрбээр “CBS"-т “Пакистанчууд тусламж авдаг ч хамтарч ажилладаггүй. Тэд Талибанчуудыг бий болгосон. Тэд бас цөмийн үйлдвэрлэлийг дэлгэрүүлэгчид” гэж “CBS"-т ярьсан байна.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж