
“Mongolia"s Hip Hop Championship” тэмцээнийг гурван үе шаттай зохион байгуулах гэнэ. Эхний шатанд оролцогч тус бүр нэг минутаас хэтрэхгүй өөрийн бүжгийг бэлдэж үзүүлэх бол хоёрдугаар шатанд ярилцлага авах юм. Харин гуравдугаар шатны шалгаруулалтад соло бүжгээр өрсөлдөх нь ээ. Тэмцээнд шилдгийн шилдэг найман бүжигчинг шалгаруулах бөгөөд тэднийг нэг хамтлаг болгон “World Hip Hop Dance Championship” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцуулах юм байна.
М.Анир