
хөлбөмбөгийн холбооны “Нийслэл
лиг” тэмцээн үргэлжилж байна.
Гурван тоглолтын дараахь байдлаар адилхан дөрвөн оноотой хүснэгтийн дундуур
бичигдэж байсан “Сэлэнгэпресс” /Баянзүрх дүүрэг/ баг “FC
Ulaanbaatar” /Чингэлтэй дүүрэг/
багийг хүлээн авлаа. Тун ширүүн өрсөлдөөн дунд эхэлсэн энэхүү тоглолтын эхний
гоолыг зочин багийн “гоолын
машин” Б.Амарбаясгалан 25
дахь минутад хийлээ. Аль аль нь гоол хийх сайхан боломж олныг гаргаж байсан
боловч гоол орох тун дургүй байлаа. “Сэлэнгэпресс”-ийн хагас хамгаалагч, улсын шигшээ багийн тамирчин, спортын
мастер Г.Даваа-Очирыг төвийн хамгаалагчийн байрлалд тоглуулсан нь их л сонин
шийдвэр байсан. Гэвч энэ нь үнэхээр зөв гэдэг нь дугаар үеэс мэдрэгдэж эхэллээ.
Олон олон аюултай довтолгоог хашир туршлагатай тоглогч тасалж байсныг дурдах
хэрэгтэй.
Эхний үед өөр
гоол орсонгүй. 1:0 харьцаатай зочин багийн давамгайлал дор өндөрлөлөө. Харин
хоёрдугаар үед эзэн баг завсарлагааны үр шимийг үзүүлж эхэлсэн байна. Улмаар 64
дэх минутад 13 дугаартай Д.Энхбазар эхний гоолыг оруулсан бол 72 дахь минутад
12 дугаартай Г.Мөнх-Эрдэнэ гоол хийснээр зочин баг 2:1 харьцаатайгаар тэргүүлэх
болжээ.Тоглолтын үндсэн цаг дуусах мөчид буюу 89 дэх минутад зочин багийн
Б.Амарбаясгалан хоёр дахь гоолоо хийснээр тоглолт 2:2 харьцаатай боллоо. Зочин
баг хэт тайвшрав бололтой. Тоглолтыг зургаан минут шүүгч сунгасан нь эзэн
багийн ялалтыг тодорхойлох ёстой байж.Энэ жилээс шигшээ багт нэр нь дэвшээд
байгаа баруун жигүүрийн хамгаалагч 11 дугаартай М.Алтанхүүгийн цохилт байгаа
онож, эзэн баг хоёр дахь ялалтаа баталгаажууллаа.
Одоогоор лигийн
тэмцээнд багууд тус бүр дөрвөн тоглолт хийгээд байгаа бөгөөд нийт 52 гоол орсон
нь нэг тоглолтод дунджаар 3,5 гоол орсон үзүүлэлтийг үзүүлж байна.
Х.Амгалан
/Хоромхон/ – 6 гоол
Ц.Түмэнжаргал /УБДС/ – 4 гоол
Б.Амарбаясгалан /FC
UB/ – 4 гоолтой мэргэн буучдын жагсаалтыг тэргүүлж байна.
Маргааш Эрдэнэт
хотод лигийн дөрвөн удаагийн аварга “Хангарьд” баг лигийн
хошой хүрэл медальт “Хүлгүүд”-ийг хүлээн авна
Баг | Сэлэнгэпресс | ФС Улаанбаатар | ||||
Үе | 1 дүгээр | 2 дугаар | Нийт | 1 дүгээр | 2 дугаар | Нийт |
Гоол | 0 | 3 | 3 | 1 | 1 | 2 |
Бөмбөг эзэмшилт | 50 | 50 | 50 | 50 | 50 | 50 |
Хаалганд цохилт | 7 | 7 | 14 | 3 | 2 | 5 |
Үүнээс хаалга | 4 | 4 | 8 | 3 | 2 | 5 |
Булангийн | 3 | 2 | 5 | 2 | 5 | 7 |
Алдаа | 4 | 5 | 9 | 4 | 5 | 9 |
Отон тоглолт | 1 | – | 1 | 3 | – | 3 |
Шар карт | 1 | 3 | 4 | – | 3 | 3 |
Улаан карт | – | – | – | – | 1 | 1 |
МОНГОЛЫН
ХӨЛБӨМБӨГИЙН ХОЛБОО