П.Лхамдэгд “Дэлхийн цом”-ын аварга боллоо

Хуучирсан мэдээ: 2011.02.28-нд нийтлэгдсэн

П.Лхамдэгд “Дэлхийн цом”-ын аварга боллоо

Чехийн нийслэл Праг хотноо өнгөрөгч амралтын өдрүүдэд болсон эмэгтэйчүүдийн “Дэлхийн цом”-ын тэмцээний -78 кг-ын жинд ОУХМ П.Лхамдэгд аваргын алтан медаль хүртлээ. Өнгөрсөн долоо хоногт Дюссельдорфын Гран-пригаас алтан медаль хүртсэн П.Лхамдэгд энэ удаа D хэсэгт сугалаа таарсан бөгөөд эхний тойрогт хийлж, хоёрдугаар тойргийн барилдаанд Японы Томоко Ишимотог цэвэр, дараа нь Германы Улрике Шербартыг мөн цэвэр ялснаар хэсгийн аварга болжээ. Ингээд Бельгийн жүдоч Катерин Жакиг юүко үнэлгээгээр ялснаар манай бөх “Дэлхийн цом”-ын тэмцээний аваргын төлөө Японы бөх Хитоми Икедатай барилдах болсон юм. Монголын цагаар өнгөрсөн шөнө болсон аваргын төлөөх барилдаанд манай бөх өрсөлдөгчөө хоёр юүко үнэлгээгээр ялж, Европын цувралаас хоёр дахь алтан медалиа хүртлээ. Сонирхуулахад, энэ удаагийн эмэгтэйчүүдийн “Дэлхийн цом”-д дэлхийн 41 орны 247 жүдоч оролцсон байна.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж