
Мөн энэ сарын 26-ний өдөр тус хотод Монголын ЭСЯ, МИАТ ХК-ийн Япон дахь төлөөлөгчийн газар, Япон дахь Монгол оюутны холбоо болон Япон дахь Монголчуудын холбооныхон Ишиномаки хотод очиж, монгол үндэсний хоолоор үйлчлэхээр зэхэж байна. Өнгөрсөн гуравдугаар сард Японд тохиосон их газар хөдлөлт, түүнээс шалтгаалсан аймшигт цунамид тус бүсийн олон хот тосгод өртөж, олон мянган эрдэнэт хүний амь үрэгдэн, асар их хэмжээний хохирол учирсан билээ.