16-тай далайчин охин гэрээ санаж байна

Хуучирсан мэдээ: 2010.04.09-нд нийтлэгдсэн

16-тай далайчин охин гэрээ санаж байна

Австралид хүрэхэд 400 хүрэхгүй бээр үлдэж байхад “Гэрээ санаад, сэтгэл тогтворгүй байна” гэж дэлхийг далайгаар ганцаараа тойрох аялал хийсэн хамгийн залуу хүн болохоор оролдож байгаа Австралийн "Queensland Sunshine Coast"-ээс гаралтай 16 настай охин Jessica Watson “Twitter”-т бичсэн байна.

Даваа гаригт 45 зангилаа хүчтэй далайн хүчтэй шуургатай тааралдсан тэрбээр ойрын хэдэн өдөр ааш муутай байгаа гэнэ. “Хэдийгээр би өмнө нь үүнээс ч дор цаг агаарын байдалтай таарч байсан ч энэ чийгтэй байдал надад үнэхээр нөлөөлж байх шиг байна. Гэрээ их санаж байна. Ааш муутай болсон ч би хэдхэн цаг болоод л буцаад зүгээр болдог. Харин одоо миний тэсвэр алдагдах гэж байх шиг байна” гэж тэрээр “Twitter”-тээ бичжээ. “Улаан өндөгний баяр болоод хэн ч намайг санахгүй байгаа биз. Гэхдээ надад хангалттай их шоколад байгаа” гэж мөн бичсэн байна.

Хэдхэн өдрийн дараа тэрээр Австралийн “Leejuwin” Хошуу хүрэх болно. Тэндээс Тасман ороход 2,000 далайн бээр бөгөөд, цаашаа дахин 500 далайн бээр яваад Сиднейд очих болно. Хэрвээ бүх зүйл төлөвлөгөөнийх нь дагуу явбал тэрбээр ирэх сарын эхээр Сиднейд хүрэх бөгөөд тэнд дэмжигчид хүлээж байх болно.

Тэрбээр 2009 оны аравдугаар сарын 18-нд ганцаараа далайгаар дэлхий тойрохоор Австралийн Сидней хотоос зангуугаа татсан юм. Дэлхий тойрох маршрут нь 22 мянган далайн бээр урттай бөгөөд энэ оны нэгдүгээр сарын 25-нд аяллынхаа 100 дахь өдөр нийт туулах замынхаа талд орсон гэж мэдэгдсэн. Нэг бээр гэдэг нь 1.852 километртэй тэнцдэг.

Т.Санаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж