
Цагдаа нарын эсрэг чулуу нүүлгэж байсан эсэргүүцэл гаргагчдын эсрэг нулимас асгаруулах хий хэрэглэн сануулах буудалт хийжээ. Тунисийн Дотоод хэргийн яамны мэдээгээр арав орчим хүн хоёр талаас гэмтэл бэртэл авсан байна.
Жагсагчид ерөнхийлөгч Бен Алийн үеийн ерөнхий сайд Мохаммед Ганнучийг огцрохыг шаардаж байгаа юм. Тэд өмнө нь бас жагссан байв. Баасан гаригт тэднээ 88 хүнийг, бямба гаригт зуугаад хүнийг барин саатуулжээ.
Дотоод яамны мэдээгээр жагсагчдын дунд шургалсан өдөөн хатгагчимд уг хэргийг гаргасан гэнэ. Эрх баригчид олон нийтэд хандан ийм үйл ажиллагаан_д үр хүүхдээ оруулахгүй байхыг уриалжээ.