Израилийн хүчин Палестин руу гал нээжээ

Хуучирсан мэдээ: 2011.05.16-нд нийтлэгдсэн

Израилийн хүчин Палестин руу гал нээжээ

Палестинчууд 1948 онд Израиль улсыг үүсгэн байгуулагдсан цагаас эхлээд израильчуудыг гай зовлон буюу “Накба” хэмээн нэрлэж ирсэн. Энэ цагаас хойш хэдэн зуун мянган палестинчууд хоёр улсын таагүй харилцаанаас үүдэж, орон гэрээсээ дайжихад хүрч байсан юм. Харин Палестинтай хиллэдэг Сири, Ливаны хил дээр өнгөрсөн ням гаригт буюу тавдугаар сарын 15-нд Палестины босогчдын эсрэг Израилийн цэргийн хүчин гал нээж, багаар тооцоход 12 энгийн иргэн амь насаа алдаж, олон арван хүн шархаджээ. Түүнчлэн ням гаригийн үдээс хойш Египетийн Каир хотод байрлах Израилийн Элчин сайдын яамны гадна жагссан эсэргүүцэгчдийг тараахын тулд Израилийн аюулгүйн хүчин анхааруулах гал нээн, нулимс асгаруулагч ашигласан байна.

Израилийн Ерөнхий Сайд Бенжамин Нэтаняху ням гаригт болсон явдалд хандаж “Бид хилийн халдашгүй дархан байдал, улсын бүрэн байдлаа сахин хамгаалж, босогчдын дунд үүсээд байсан хурцадмал байдлыг богино хугацаанд намжаахын тулд гал нээсэн” хэмээн мэдэгдсэн байна. Израиль, Палестины хооронд өрнөж буй үйл явдалд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун хандаж улсууд бие биетэйгээ энх тайвнаар зэрэгцэн орших үүргээ дээд зэргээр ухамсарлан биелүүлэхийг уриалжээ.

Б.Энхцэцэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж