Сочийн 2014 оны өвлийн олимпийн бэлгэдэлээр Ирвэс, цагаан баавгай ба Туулай гуравыг сонгон авчээ. Оросын телевизийн “1 канал” сувгаар хоёрдугаар сарын 26-ны орой үзэгчдийн санал асуулгын дүнг танилцуулсан бөгөөд энэ гурван амьтны төлөө нийт санал өгөгчдийн 62 хувь саналаа ирүүлсэн байв.
Энэ гуравтай Нар, Матрешка, далайн гахай, хүрэн баавгай зэрэг амьтад өрсөлдлөө. Өвлийн өвгөн олон нийтийн санал асуулгаар дэмжигдсэнгүй.
Энэ гуравтай Нар, Матрешка, далайн гахай, хүрэн баавгай зэрэг амьтад өрсөлдлөө. Өвлийн өвгөн олон нийтийн санал асуулгаар дэмжигдсэнгүй.
Өмнө нь 2014 оны паралимпийн бэлгэдлээр Туяахан, Цасан ширхэгхэн хоёр шилэгдсэн байв. Телевизийн санал хураалтад нэг сая гаруй хүмүүс саналаа ирүүлсэн байлаа.