С.Ганбаатар топ 10-т багтжээ

Хуучирсан мэдээ: 2011.05.16-нд нийтлэгдсэн

С.Ганбаатар топ 10-т багтжээ











МАН нэрээ сольсон, Иргэний зориг болон Ногоон нам нэгдсэн зэрэг үйл явдал эрсдэл, амжилтын алийг илүүтэй дагуулж буй бол? Энэ асуултын хариуг сонгогчдын дунд явуулсан санал асуулгаас тандах гээд үзье.

“Сант марал” төвөөс дөрөвдүгээр сард явуулсан судалгаагаар МАН-ын рейтинг хөдөө болон нийслэл хотод АН-ынхаас бага гарчээ. Сонгуулиас хойшх хугацаанд АН-ын чансаа МАН-аас илүүрхэж яваа, энэ байдал дөрвөдүгээр сард ч хадгалагдсан байна. Харин МАН-ын хуучин нэр болох МАХН-ын нэрээр байгуулагдсан намын рейтингийг МАН-ынхтай нийлүүлбэл АН-ынхаас ялимгүй илүү аж. Өөрөөр хэлбэл, ирэх сонгуульд МАН, МАХН нэгдэж орсон тохиолдолд Ардчилсан намаас илүү санал авах бололцоо харагдаж буй юм.

Харин Иргэний зориг, Ногоон намууд нэгдсэний дараах анхны судалгаагаар тус намын рейтинг өмнөхөөс өсчээ. Иргэний зориг-Ногоон намын чансаа АН болон МАН-ыг удаалан улс хэмжээнд гуравдугаарт бичигдэж байна.

Мөн улс орны хэмжээнд нөлөөтэй шилдэг 10 улстөрчийн жагсаалтад МҮЭ-үүдийн холбооны ерөнхийлөгч С.Ганбаатарын нэр дөрөвдүгээр сарын судалгаагаар шинээр орж ирсэн нь сонирхол татаж байна. Ингээд ч зогсохгүй хотод Ц.Элбэгдорж, Н.Энхбаяр нарын дараа гуравдугаарт, хөдөөд Ц.Элбэгдорж, Н.Энхбаяр, С.Батболд, Г.Батхүү нарын дараа тавдугаарт бичигдсэн байна. Топ 10 улстөрчийн жагсаалтад Иргэний зориг-Ногоон намын дарга Д.Энхбат нэлээд өндөр чансаатай бичигдэж эхэлжээ.

“Сант Марал” төвийн дөрөвдүгээр сарын судалгааны дүнг бүрэн эхээр нь үзнэ үү.

З.БОРГИЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж