НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Каддафийн эсрэг хориг тогтоов

Хуучирсан мэдээ: 2011.02.27-нд нийтлэгдсэн

НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Каддафийн эсрэг хориг тогтоов

НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Ливийн лидер Муаммар Каддафийн дэглэмийн эсрэг хориг арга хэмжээ аван Каддафи ба түүний гэр бүлийнхэн мөн хэд хэдэн хамтран зүтгэгч нарт нь тус орноос гарахад нь саад тогтоожээ.

НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн шийдвэрээр ямар ч зэвсгийг Ливид худалдахыг хориглосноос гадна энгийн иргэдийн амь насыг хөнөөсөн нөхцөл байдлыг мөрдөх үүргийг Олон улсын эрүүгийн шүүхэд өгсөн байна.
“Ливийн Засгийн газрын дээд төвшинд” төлөвлөгдөн хэргэжиж байгаа Каддафийн талынхныг энгийн иргэдэд халдахаа зогсоохыг НҮБ-ын Аюулгүйн зөвлөл шаардав. Гадагш гарахыг хориглосон хүмүүсийн жагсаалтад Ливийн 22 зүтгэлтэн багтсан байна. Каддафигаас гадна түүний долоон хүү, нэг охин, үеэл дүү ба хүргэн нь тэр жагсаалтад хамрагджээ. Хэвлэлийн албаны дарга, хамгаалагч нарын дарга дотоодын аюулгүй байдлын албаны хүмүүст энэ хориг хамаатай. Мөн тэдний гадаад оронд байгаа данс хөрөнгийг битүүмжилжээ.

Хоёрдугаар сарын 15-нд эхэлсэн эсэргүүцлийн ажиллагаа нь иргэний дайн болон хувираад байна. Босогчид улс орныхоо ихэнх хэсгийг хяналтдаа авсан ба Ливийн Хууль зүйн сайд байгаад сөрөг хүчинтэй нэгдсэн  Мустафа Абдель Джалил Бенгази хотноо түр Засгийн газрыг эмхлэн байгуулж байгаа гэнэ. Түр  Засгийн газар гурван сарын дотор сонгууль зохион байгуулахаар бэлтгэх ажээ. 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж