
Зэвсэгт хүчний 2011 оны марш тактикийн тэмцээний хаалтын үйл ажиллагаа өнөөдөр 14.00 цагт Тавантолгой дахь Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвд болох ажээ. Марш тактикийн тэмцээнд 30 анги салбарын 1100 гаруй цэргийн алба хаагч оролцож байгаа юм. Өнөөдөр болох хаалтын ажиллагаанд УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Л.Болд болон ЗХЖШ-ын удирдлагууд бүрэн бүрэлдэхүүнэрээ оролцоно.