“Миний дэлхий” нэртэй аялан тоглолтоо хийж яваа Канадын залуу од, 17 настай дуучин Жастин Бейбэр Хонконгод иржээ. Хачирхалтай нь түүнийг онгоцны буудалд ердөө долоон фэн нь л угтав. Хаана ч очсон өөрийнх нь нэрийг чангаар хашгиран зогсох мянга, мянган фэн охид, хөвгүүдээр угтуулдаг тэрбээр энэхүү сүр муутай хүлээн авалтад сэтгэл дундуур байсан гэнэ. Угтаж буй фэнүүдээс нь гурав дахин олон бие хамгаалагч түүнийг дагаж явсан байна.
Гэхдээ өнгөрсөн баасан гаригт Хонконгийн 135 мянган хүний суудалтай цэнгэлдэх хүрээлэнд болсон түүний тоглолт дүүрэн хүнтэй байжээ.