Ах дүү хоёрт сая доллар бэлэглэв

Хуучирсан мэдээ: 2011.05.16-нд нийтлэгдсэн

Ах дүү хоёрт сая доллар бэлэглэв

Израйлийн Тель Авивийн их сургууль Оскарын шагнал хүртсэн ах дүү хоёр уран бүтээлч Жоел, Эфан хоёрт нэг сая ам.доллар бэлэглэв. Тэд 1997 онд “Хөгшин хүн нутаггүй” киногоороо дөрөв, 1996 онд “Фарго” киногоороо хоёр төрөлд Оскарын шагнал хүртжээ. Түүнээс хойш анх удаа төрсөн нутагтаа ирж байгаа нь энэ. Америкт өсөж, хүмүүжсэн хоёр залуу ээжийнхээ олон жилийн мөрөөдлийг биелүүлэн Израйльд түүнтэй уулзахаар ирсэн байна.


Тель Авивийн их сургууль жил бүр гадаадад оршин суугаа нутаг нэгт эрдэмтэн, уран бүтээлчдэд энэхүү шагналыг олгодог юм. Гэхдээ зэлуус Израйлийн тухай кино хийх бодолгүй байгаагаа сэтгүүлчдэд хэлсэн байна. “Бид өөрсдийнхөө сайн мэддэг зүйлээ л уран бүтээлдээ тусгадаг. Израйль бидний хувьд тийм ч танил бус” хэмээн тэд ярьжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж