Тивдээ ноёрхогч дэлхийн аваргын төлөө

Хуучирсан мэдээ: 2011.05.16-нд нийтлэгдсэн

Тивдээ ноёрхогч дэлхийн аваргын төлөө

Даамын өлгий нутаг гэгддэг Голландын Эммелорд хотноо 100 буудалт даамын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 7-28-ны өдөр үргэлжилж байна. Тэмцээнд дэлхийн 12 орны шилдэг 20 даамчин өрсөлдөж буйн дотор дэлхийн аварга цолтой таван тамирчнаас гадна Ази, Америк, Африк, Европ тивийн аваргууд багтаж байна. Даамчид хоорондоо тойргоор тоглож, энэ сарын 28-нд дэлхийн аварга тодорно.

Монгол Улс төдийгүй Ази тивийн төлөөлөл болон дэлхийн аваргад оюун ухаанаа сорьж буй тивийн дөрвөн удаагийн аварга, их мастер Д.Эрдэнэбилэг найман өргийн дараах байдлаар 10 оноотой тавдугаарт бичигдээд байна. Гэхдээ тэргүүлж буй даамчин 11 оноотой, бусад гурван тамирчин адил 10 оноотой байгаа юм.

Өнгөрсөн жилийн аравдугаар сард Улаанбаатар хотноо болсон Азийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлснээр их мастер цолоо бататгаж, дэлхийн аваргад өрсөлдөх эрхээ авсан Д.Эрдэнэбилэг өмнө нь өсвөрийн дэлхийн аваргаас хүрэл медаль хүртэж байсан. Харин насанд хүрэгчдийн ДАШТ-д арваннэгдүгээр байрт шалгарч байсан тэрбээр энэ жил өмнөх амжилтаа ахиулах зорилго өвөртлөн Голландыг зорьсон. Гэхдээ тэрбээр тэмцээн эхэлсэн цагаас тэргүүлэгчдийн эгнээнд багтаж буй.

100 буудалт даамын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эхний өргийн тоглолтууд энэ сарын 7-нд болсон. Д.Эрдэнэбилэг эхний тоглолтоо Бразилийн их мастер Аллан Силватай хийж, хожсоноор гараагаа амжилттай хийсэн юм. Хоёрдугаар өрөгт тэрбээр дэлхийн есөн удаагийн аварга, ОХУ-ын их мастер Александр Шварцмантай, дараа нь мөн л хойд хөршийн төлөөлөл Моуродуолио Амриллаевтай тэнцжээ. Дөрөв дэх өрөгт 64 буудалт даамын дэлхийн аварга, Узбекистаны их мастер Алишер Артыковыг хожсон тэрбээр удаахь тоглолтууддаа Германы их мастер, Европын аварга, дэлхийн дэд аварга Вадим Вирный, ОХУ-ын Александр Гетманский, АНУ-ын их мастер Александр Могильянский, өнөө цагийн шилдэг даамчдын нэг, дэлхийд дөрвөнтөө түрүүлсэн Александр Георгиев нарын шилдгүүдтэй тоглож, хайнцсан юм. Харин өнөөдөр Д.Эрдэнэбилэг дэлхийн 10 удаагийн аварга, нэгэн үе Дэлхийн даамын холбоог толгойлж байсан, ОХУ-ын их мастер Алексей Чижовтой цагаанаар нүүнэ.

Ямартай ч тэмцээний найман тавилын дараах байдлаар Монголын даамчин Д.Эрдэнэбилэг хоёр хожиж, зургаа тэнцсэнээр нийт 10 оноотой тэргүүлэгчдийн эгнээнд багтаж байна.

С.Цэлмэг

Даамын ДАШТ-ий явц:











 

Нэр

Чансаа

Тоглосон

Хожил

Тэнцээ

Хожигдол

Оноо

1

Александр Георгиев /ОХУ/

2437

8

3

5

0

11

2

Жон-Марк Ндьофан /Камерун/

2343

8

2

6

0

10

3

Роел Бумстра /Голланд/

2353

8

2

6

0

10

 

Моуродоулло Амриллаев /ОХУ/

2360

8

2

6

0

10

5

Д.Эрдэнэбилэг /Монгол/

2300

8

2

6

0

10

6

Александр Шварцман /ОХУ/

2427

8

2

5

1

9

7

Александр Гетманский /ОХУ/

2374

8

1

7

0

9

8

Александр Бальякин /Голланд/

2395

8

1

7

0

9

9

Анатолий Гантварг /Беларусь/

2394

8

1

7

0

9

10

Гунтис Валнерис /Латви/

2404

8

0

8

0

8

11

Алексей Домчев /Литва/

2320

8

0

8

0

8

12

Вадим Вирный /Герман/

2380

8

0

8

0

8

 

Пим Мейрс /Голланд/

2349

8

0

8

0

8

14

Аллан Силва /Бразил/

2269

8

1

5

2

7

15

Алексей Чижов /ОХУ/

2383

8

0

7

1

7

16

Эдвард Бузинский /Литва/

2326

8

0

7

1

7

17

Александр Могильянский /АНУ/

2338

8

1

4

3

6

18

Вьебе ван дер Вик /Голланд/

2200

8

0

6

2

6

19

Мор Сек /Сенегал/

2259

8

0

5

3

5

20

Алишер Артыков /Узбекистан/

2191

8

0

3

5

3

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж