Газар хөдлөлтөөр үрэгдэгсдийн тоог шинэчлэв

Хуучирсан мэдээ: 2011.02.27-нд нийтлэгдсэн

Газар хөдлөлтөөр үрэгдэгсдийн тоог шинэчлэв

Шинэ Зеландад сүйрлийн газар хөдлөлтөөр үрэгдэсдийн шинэ тоог гарган 147 хүн амиа алдсаныг мэдээлсэн байна.
Өөр тавин хүн сураггүй болсонд тооцогдож байгаа ажээ. Өмнө хоёр зуу орчим хүн сураггүй болсон гэдэгт танигдаагүй байсан цогцос хамрагдаж байсан бөгөөд одоо тэдний нэр хаягийг тогтоосон байв.
Крайстчерч хотын төвийг шинээр сэргээн босгоход хэдэн сар шаардлагатай байгааг инженерүүд хэлж байна. Бүх байр байшингийн гуравны нэгийг бүрэн нураагаад шинээр барих хэрэгтэй болжээ.

Сануулахад, 6,3 баллын хүчтэй чичирхийлэл хоёрдугаар сарын 22-ны өдөр болж хотын төв хамгаас илүүтэйгээр сүйрсэн байв. Гамшгийн хохирлыг 12 тэрбум ам.доллар гэж тооцоолжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж