Туул голд унаж, амиа алджээ

Хуучирсан мэдээ: 2011.05.16-нд нийтлэгдсэн

Туул голд унаж, амиа алджээ

Налайх дүүргийн зургадугаар хороо Тэрэлжийн Горхийн гүүр дагуу Туул голд өчигдөр хүн осолдож, амь насаа алджээ. Дуудлагын дагуу Аврах салбарын бүлгийн дарга, шадар дэслэгч Н.Оюунболдоор ахлуулсан дөрвөн аврагч, нэг автомашинтай газар дээр нь очиход Горхийн гүүрнээс хоёр км орчим зайтай газраас 36 настай талийгаач  Б-н цогцсыг олсон байна. Улмаар дүүргийн Цагдаагийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгчээ.

Урин дулааны улиралд гол мөрний эргээр амрах, зугаалахдаа анхаарал болгоомжтой  байхыг Нийслэлийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж