
Эрхүү хотод монгол оюутан сургаж эхэлсний 85 жилийн ойд зориулсан арга хэмжээнүүд, Монголын сэдвээр бүтээл туурвисан орос зураачдын үзэсгэлэн, “Торго шоу” зэрэг арга хэмжээ энэ үеэр болсон юм. Ерөнхий консул А.Баатарцогт тэргүүтэй энэ цомхон хамт олон дөчин жилийн ойнхоо үеэр хүндэтгэлийн Монгол өргөө барьж, өргөөний өрхийг татаж үүд тэгшлэх ёслол хийн Монгол төрийнгол шүтээн болох Очирваань бурхныг аравнайлж шүншиглэн залах ёслол үйлдлээ. Мөн удахгүй зочид буудал барьж ашиглалтад оруулах юм байна.
Д.ОЮУН