
Швейцарийн Цюрих хотын иргэд амиа хорлолттой холбоотой асуудлаар санал хуваагдаад байна. Амиа хорлолтыг хориглосон хууль гаргах нь олон иргэдийн эсэргүүцэлтэй тулгарч болзошгүй байгаа бол зөвхөн Цюрих хотын иргэдэд үүнийг зөвшөөрөх тухай асуудал олон хүний дэмжлэг авч буй ажээ. Учир нь жил бүр олон хүмүүс тус оронд нь амиа хорлох гэж ирдэг нь эх оронд нь ийм явдлыг хууль бус гэж үздэгээс тэр гэнэ. Амиа хорлогч жуулчдын тоо жил ирэх бүр нэмэгдэж буй нь Швейцарчуудыг түгшээж байгаа ажээ. Харин Швейцарид хувь хүн бие даан шийдвэр гаргахыг хамгийн чухал эрх чөлөө гэж үздэг. Улс төрийн аливаа шийдвэрийг ард иргэдийн саналаар гаргадаг ардчилалын үндсэн зарчмын дагуу дээрх асуудлыг ч мөн олон нийтийн санал асуулгаар шийдэх ажээ.
Санал асуулгаас харахад швейцаричууд амиа хорлохыг хувь хүний эрх хэвээр нь үлдээхийг хүсч буй авч, иргэдийн 66 хувь нь амиа хорлолтын туризм дэлгэрүүлэхийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
Швейцарийн амиа хорлолтын судалгааны нэгэн байгууллагын төлөөлөгч “Европ ард иргэдийнхээ асуудлыг шийдэж чадахгүй байгаагаас амиа хорлогчдыг экспортолж байна. Хүмүүс чөлөөтэй үхэх газар хайн хэдэн мянган км туулж буй нь харамсалтай. Хэрэв Герман, Их Британи хуулиа өөрчилж, хүмүүст өөрийнхөөрөө нас барах эрхийг олговол бид баярлана” гэжээ.
Швейцарийн Засгийн газар санал асуулгын үр дүнг анхааран үзэж, амиа хорлолттой холбоотой хуулиа эргэн харах болж байгаа юм байна.
Н.Энх