
Өнгөрөгч баасан гаригт 32-38 настай иргэн Б, С нарыг хутгалж амь насыг нь хохироосон ноцтой хэрэг Сонгинохайрхан дүүргийн тавдугаар хороо Авто сургуулийн автобусны буудал дээр гарсан байна. Талийгаачид Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийн харьяат байсан аж. Тэднийг цээж, далан тус газар нь хутгалж амь насанд нь хүрсэн болохыг цагдаагийнхан тогтоожээ. Хэргийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж, талийгаачдын хэн болохыг тогтоон ар гэрийнхэнтэй холбоо барьсан байна. Зарим эх сурвалжийн мэдээллээр тэд архи хэтрүүлэн хэрэглэсэн байх магадлалтай аж.
С.Отгон