
Өнгөрсөн баасан гаригт Италийн Гадаад хэргийн сайд Франко Фраттини өөрт нь байгаа мэдээллээр Каддафи Триполи хотоос гарч явсан, лав шархадсан байх гэсэн юм. Сайд Триполийн хамба лам Жованни Мартинеллийн мэдээнд тулгуурлан тэгж хэлсэн гэж байсан юм. Хожим хамба лам RFI радиогоор энэ мэдэгдлийг үгүйсгэв.
НАТО-гийн нисэх хүчин пүрэв гаригийн шөнө Каддафийн өргөөнд дөрвөн удаа пуужингийн цохилт хийсний дараа уг мэдээлэл гарсан байна. Ливийн тэргүүн ч өөрөө амаар мэдэгдэл хийж, эрүүл энх байгаагаа мэдээлэв.
Триполи дахь Al-Jazeera телевизийн сурвалжлагч Каддафи телевизээр гарах дуртай хэлбэрээ өөрчлөн богино хэмжээний дуут мэдэгдлийг хийлгэсэн нь хачирхалтай байгааг олж харжээ. Мэдэгдэл нь минут гаруй үргэлжилсэн нь бас хачирхалтай байна. Эдгээрээс дүгнэлт хийхэд түүний бие муудсан болов уу гэсэн санааг төрүүлж байгаа юм. Телевизийн мэдэгдэлд тэр амьд мэнд гээд Ливийн эсрэг эвслийн төлөөлөгч нарт ханджээ. “Та нарын бөмбөгдөлт намайг онохгүй. Учир нь би сая сая ливичуудын зүрх сэтгэлд байгаа. Аймхай загалмайтнуудад мэдэгдэхэд та нар намайг олохооргүй газарт би байгаа” гэж тэрээр мэдэгдсэн байлаа.
Ливи даяар бөмбөгдөлт үргэлжилж байна. Ливийн нийслэлд баасан гаригаас бямбад шилжих шөнө хоёр хүчтэй дэлбэрэлт гарсныг Al Arabiya мэдээлсэн байна. Хохирол, сүйрлийн талаар одоогоор мэдээлэл алга. Al-Jazeera телевиз Ливийн эрх баригчдын мэдээнээс ишлэн баасан гаригийн шөнө Марс-эль-Брега хотыг бөмбөгдөж, 11 мулла ламыг хөнөөсөн гэж дамжуулжээ.
Эрх баригчдын төлөөлөгч Муса Ибрагим энэ гэмт хэргийг зэрлэг балмад явдал гэж нэрлээд лам нар дайн самуунтай Ливийн энх тайвны төлөө мөргөл үйлдэхээр иржээ. Al-Jazeeraгийн сурвалжлагчид босогчид ярьснаар чөлөөнд байсан дөрвөн франц десантын ахмад дайчдыг баривчилсан гэнэ. Тэдний тав дахь хүн нь буудалцаж байгаад алагджээ. Босогчдын бий болгосон Ливийн үндэсний шилжилтийн зөвлөлөөс мэдээлснээр францчууд Бенгазид ирэхдээ Ливийн хувьсгалд саад хийхээр ирсэн тул баривчилсан гэжээ. Мөн тэднийг босогчдын Засгийн газарт аюул учруулсан гэж үзсэн байна.
Олон улсын төвшинд Ливийн үйл хэрэг мэдэгдэхүйц үүрэг гүйцэтгэсээр байна. Цагаан ордон Ливийн Шилжилтийн үндэсний зөвлөлтэй хэлэлцээр хийсний дараа босогчдыг зөвшөөрөхөөс татгалзсан тухай ВВС мэдээлэв. Каддафийн дэглэмийг ч АНУ хууль бус гэж үзэж байгаа юм. Даваа гаригт Гаага дахь Олон улсын эрүүгийн шүүх Муаммар Каддафийг баривчлах шийдвэрээ гаргах гэж байна.