
Өчигдрөөс эхлэн өлсгөлөн зарлахаар болоод буй АНАТХ-ын тэргүүн Д.Батцогт, ерөнхий зохицуулагч Г.Уянга, “Миний Монголын газар шороо” хөдөлгөөний тэргүүн П.Болд, “Үндэсний соёмбо” хөдөлгөөний тэргүүн Б.Лхагважав, “Үндэсний хас” хөдөлгөөний тэргүүн Нанжид, Л.Цог, ардчиллын анхны 13-ын нэг Д.Нинж нарын долоон хүн хэлсэн ёсоор өлсгөлөнгөө эхэлжээ. Тэдэнтэй сайн дураараа 20 гаруй хүн нэгдэн өлсгөлөн зарлахаа мэдэгдсэн байна. Өлсгөлөн зарлагчдын биеийн байдлыг өчигдөр Сүхбаатар дүүргийн эмч нар үзээд явсан гэнэ. Харин өнөөдрөөс буюу өглөөний 09.30 цагаас Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн нэгдэлд очсон бөгөөд ходоодоо цэвэрлүүлэн, зохих шинжилгээг өгсний дараа албан ёсоор өлсч эхлэх гэнэ. Энэхүү шинжилгээний дараа бүх зүйл тодорхой болж хэдэн хүн өлсгөлөн зарлах нь албан ёсоор тодорхой болох юм.
Л.ХАЛИУ