“Maroon 5” Өмнөд Солонгост тоглолтоо хийнэ

Хуучирсан мэдээ: 2011.05.14-нд нийтлэгдсэн

“Maroon 5” Өмнөд Солонгост тоглолтоо хийнэ

Өмнөд Солонгост ажиллаж, амьдарч буй “Maroon 5”-ын фен монголчууддаа дуулгах таатай мэдээ байна. Алдарт “Maroon 5” хамтлаг энэ сарын 25, 26-нд БНСУ-д “супер” тоглолтоо толилуулахаар болжээ. Тус хамтлагийнхан эхний өдрөө Сөүлийн “Olympic Park”-ийн “Gymnastics” цэнгэлдэх хүрээлэнд тоглох бол хоёр дахь өдрөө Бусаны “KBS Hall”-д шилдэг тоглолтоо хийх нь ээ. Тэд анх 2008 онд Өмнөд Солонгост аялан тоглолтоо хийж байжээ.

“Grammy Awards”-ын шагналт “Maroon 5” хамтлагийн залуус энэхүү шилдэг тоглолтын хөтөлбөртөө “Misery”, “Give a Little More”, “Harder to Breathe” зэрэг хит дуунуудаа багтааснаас гадна шинэхэн цомгийнхоо уран бүтээлийг ч мөн толилуулах гэнэ. Эл тоглолтын тасалбар 77 мянга болон 121 мянган вонын үнэтэйгээр  худалдаанд гарчээ.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж