Хүний өөрийнгүй 90 жилийг тэмдэглэнэ

Хуучирсан мэдээ: 2011.02.27-нд нийтлэгдсэн

Хүний өөрийнгүй 90 жилийг тэмдэглэнэ

Хоёр хоногийн дараа болох МАН-ын 90 жилийн ойг хүний өөрийн олон нам, хөдөлгөөн хөлтэй тэмдэглэхээр зэхэж байна. Монголд улс төрийн ууган нам байгуулагдсаны ойг өмнө нь ганц экс МАХН тэмдэглэдэг байсан бол энэ удаа Улсын дээд шүүхээр хараахан баталгаажаагүй байгаа МАХН тэргүүтэй есөн нам, иргэний 10 гаруй хөдөлгөөн хамтарч тэмдэглэхээр болсноо илэрхийллээ. Энэ талаар МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Н.Удвал мэдэгдсэн юм.

Ууган улс төрийн хүчний 90 жилийн ойг МАХН-ыг тойрон шинэ хүчний орон зайг үүсгээд байгаа ҮШН, Ардчилсан хөдөлгөөний нам, Монголын либерал нам, БНН, МУНН зэрэг есөн нам, Миний Монголын газар шороо, Эрс шинэчлэлт хөдөлгөөн зэрэг 10 гаруй иргэний хөдөлгөөн хамтран тэмдэглэхээ албан ёсоор тохирсон байна.

                                Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж