Б.Мөнгөнтуул Армяны шатарчинтай тэнцлээ

Хуучирсан мэдээ: 2011.02.27-нд нийтлэгдсэн

Б.Мөнгөнтуул Армяны шатарчинтай тэнцлээ

FIDE-гийн эмэгтэйчүүдийн гран-при тэмцээний зургаа дахь цуврал Катарын нийслэл Доха хотноо үргэлжилж байна.

Өчигдөр тэмцээний тав дахь өргийн тоглолтууд болж, манай шатарчин Б.Мөнгөнтуул Армяны Лилит Мкртчьянтай цагаанаар тоглож, тэнцсэн байна. FIDE-гийн шилдэг 12 эмэгтэй шатарчны оролцож буй Гран-при тэмцээнд Б.Мөнгөнтуул эхний өрөгт Гүржийн домог Майя Чибурданизег хожиж, улмаар Гүржийн Нана Загнизе, Армяны Елина Даниельян, Хятадын Сью Юйхуа нарт хожигдож, өчигдрийн өрөгт тэнцсэнээр өдгөө 1,5 оноотой хамгийн сүүлийн байрт бичигдээд байна.

Өнөөдөр шатарчдын хувьд амралтын өдөр бөгөөд маргааш зургадугаар өргийн тоглолтууд болно. Харин манай шатарчин Б.Мөнгөнтуул маргааш Катарын их мастер Жу Ченьтэй хараар тоглох юм.

Тэмцээний аварга энэ сарын 5-нд тодорно.

Зургийн цомгийг энд дарж үзнэ үү.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж