Герман 8000 шувуу устгажээ

Хуучирсан мэдээ: 2011.05.13-нд нийтлэгдсэн

Герман 8000 шувуу устгажээ

Германы эрх баригчид шувууны ханиад гарсан Нидерландын нэгэн шувууны аж ахуйн 8,800 гаруй шувууг устгах болсон байна. Шувууны ханиад дэлгэрч байгаа нь сүүлийн хоёр сарын хугацаанд гарч буй хоёр дахь тохиолдол юм. “Kootwijkerbroek” хэмээх тус шувууны аж ахуйгаас хоёр км-ийн радиус доторх 60 гаруй фермүүдэд шувууны ханиадны H7 өвчин үүсгэгч идэвхитэй байгааг илрүүлсэн байна.
"Бид зөвхөн идэвхитэй өвчин үүсгэгчээр халдварласан амьтдыг устгана.” Гэж Германы хөдөө аж ахуй, эдийн засгийн яамны төлөөлөгч ярьсан байна.
Тус яам шувууны ханиад илэрсэн аж ахуйгаас гурван км-ийн бүс дэх фермүүдээс өндөг, мах, тээвэрлэхийг хориглож, тус бүсэд шувуу тэжээхийг хоригложээ.
 H7 хэмээх өвчин үүсгэгч  шувууны гоц халдварт өвчин нь маш ховор тохиолдолд хүнд халдварлаж, үхэлд хүргэх аюултай ажээ. Өнгөрсөн гуравдугаар сард Нидерландын өмнөд хэсэгт шувууны ханиад дэлгэрснээс 127,500 өндөглөгч тахиаг устгасан юм. Жил бүр 9.7 тэрбум өндөг нийлүүлдэг Нидерландын шувууны аж ахуй Европын холбооны өндөгний экспортын гуравны хоёр хувийг нийлүүлдэг. 2003 онд дэлгэрсэн H7N7 шувууны ханиадны улмаас Герман улс 30 сая шувууг устгаж байсан юм.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж