АНУ-ын интернэтийн аюулгүй байдлын журам чангарна

Хуучирсан мэдээ: 2011.05.13-нд нийтлэгдсэн

АНУ-ын интернэтийн аюулгүй байдлын журам чангарна

НАСДАК групп болон Sony корпорацид халдсан том хэмжээний кибер халдлагуудыг эс тооцсон ч, өнгөрсөн жил АНУ-ын Конгрессын интернэт сүлжээний аюулгүй байдалд нэвтрэхийг оролдсон хэд хэдэн халдлага болжээ. Тиймээс Цагаан ордноос интернэтийн аюулгүй байдлыг чангатгах журам боловсруулах шаардлагатай тухай мэдэгдэл хийжээ. Уг мэдэгдэлд “Засгийн газрын сүлжээний аюулгүй байдал хөндөгдөж, дотоод бүтэц доголдож байгаа нь үндэсний аюулгүй байдал, иргэдийн найдвартай байдал, эдийн засгийн хөгжил цэцэглэлтэд эрсдэл дуудаж байна ” гэжээ. Гэхдээ Цагаан ордноос гаргасан санал одоогоор дэмжигдэх эсэх нь тодорхойгүй байна.
Обамагийн засаг захиргаанаас дэвшүүлсэн дээрх хуулийн төсөлд компаниудыг харилцагчдынх нь хувийн мэдээлэл алдагдсан тохиолдолд тухайн харилцагчид яаралтай мэдэгдэх ёстой гэж заажээ. Түүнчлэн кибер халдлагын гол бай болоод буй электрониксийн компаниуд болон санхүүгийн пүүсүүд өөрсдөө дор бүрнээ аюулгүй байдлаа сайжруулах талаар төсөл, төлөвлөгөө боловсруулахыг үүрэг болгосон байна. Харин тэдний боловсруулсан төлөвлөгөөг АНУ-ын үндэсний аюулгүй байдлын департаментаар шүүн хэлэлцэх ажээ.

Б.Энхцэцэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж