“Хүннү коал”-ийн хувьцааны ханш өсчээ

Хуучирсан мэдээ: 2011.02.27-нд нийтлэгдсэн

“Хүннү коал”-ийн хувьцааны ханш өсчээ

“Хүннү коал” компани Өмнөговь, Дундговь, Говь-Алтай, Сүхбаатар аймгийн нутагт коксжих болон эрчим хүчний нүүрсний 13 төсөл дээр ажиллаж буй. Өөрөөр хэлбэл, Дундговийн Үнстхудаг, Цагаандэлгэр, Дэлгэрэх, Өмнөговийн Цант-Уул, Буян, Тэнүүн-2 зэрэг төслүүдийг хэрэгжүүлж буй. Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Хүннү коал” компанийн хувьцаа өмнөх өдрөөсөө 1.7 хувиар дээшилж 1.2 австрали долларт хүрсэн байна. Өчигдрийн арилжаагаар тус компанийн 667.226 ширхэг хувьцаа арилжиж, зах зээлийн үнэлгээ 192.6 сая австрали доллар болжээ.

Ийнхүү манай улсын нүүрсний төсөл дээр ажиллаж буй гадаадын хөрөнгө оруулагчдын хувьцаа олон улсын хөрөнгийн зах зээлд үнэ нь өдрөөс өдөрт өсч байна.

Ж.ГЭГЭЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж