
“Гал үндэстэн холбоо”-ны гишүүд, орон нутгаас ирсэн төлөөлөгчид өнөөдөр Сүхбаатарын талбайд морьтой жагсаал хийнэ. Ойролцоогоор 50 орчим морьтон ирэх юм байна. Тэд Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүдэд шаардлага хүргүүлэх аж. Холбооныхон морьдоо талбай руу оруулах талаар Сүхбаатар дүүргийн Засаг даргад мэдэгдсэн учир цагдаагийнхан хориглосон ч хүчээр талбайд морьдоо оруулна гэж байгаа аж.
С.Отгон