Төрийн шагналт зураач С.Саранцацралтын уран бүтээлийн үзэсгэлэн өчигдөр “Цагаандариум” галерейд нээгдлээ. Энэ нь түүний 29 дэх бие даасан үзэсгэлэн юм. Нэр нь “Гэгээн гэрэл”
Түүний модерн чиглэлийн уран зураг болоод инстоляцийн бүтээлүүдийг энэхүү үзэсгэлэнд дэлгэн тавьсан байна. Энэ удаагийн үзэсгэлэн бурхан, хүн байгалийн харилцан шүтэлцээний тухай сэдвийг голчлон хөнджээ.