Хуучирсан мэдээ: 2011.02.27-нд нийтлэгдсэн

Жуулчдын тоо өснө

Манай улсад ирсэн жуулчдын тоо өнгөрсөн онд 10.8 хувиар өсөн 456 мянгад хүрсэн бөгөөд  салбарын орлого 222.4 сая ам.долларт хүрсэн гэсэн мэдээлэл бий. Тэгвэл энэ жилд Монголыг зорих жуулчдын тоо үүнээс өснө хэмээн Аялал жуучлалын газраас тооцоолжээ. Учир нь энэ жил Хүннү гүрний их ойгоос гадна олон ойн баярууд давхцаж байгаа. Нөгөөтэйгүүр Тавантолгойн орд газрыг эдийн засгийн эргэлтэд оруулах томоохон төсөл хэрэгжиж байгаа мөн уран орд газруудыг ашиглахтай холбоотойгоор Монголыг зорих уул уурхайнхан, мэргэжилтнүүдийн тоо нэмэгдэх гэнэ.
Ж.ГЭГЭЭ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж