Гамшгаас хамгаалах бодлогын талаар хэлэлцэнэ

Хуучирсан мэдээ: 2011.05.13-нд нийтлэгдсэн

Гамшгаас хамгаалах бодлогын талаар хэлэлцэнэ

УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдааны өнөөдрийн хуралдаанаар "Гамшгаас хамгаалах талаар төрөөс баримтлах хөтөлбөр, бодлого батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийнэ. Тус хуулийн төслийн талаар Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Н.Энхболд танилцуулна.  Мөн Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэхээр товложээ.
Харин үдээс хойш УИХ-ын гишүүн Су.Батболдоос Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн болон Байгаль орчин, аялал жуулчлалын сайд нарт тавьсан "Халх голын бүс нутагт мал аж ахуй, газар тариаланг хослон сэргээн хөгжүүлэх "Халх гол" төслийн хэрэгжилтийн талаарх асуулга"-ын хариу, УИХ-ын гишүүн Ц.Сэдванчигаас Монгол Улсын Ерөнхий сайдад тавьсан "Хөдөөгийн ядуурлыг бууруулах хөтөлбөр төслийн хэрэгжилтийн явц, үр дүнгийн талаарх асуулга"-ын хариуг сонсохоор болсон аж.

Х.Амгаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж