"Ард түмнээ сонсъё аян"-ы хүрээнд БНСУ-д ажиллаж амьдарч, сурч байгаа иргэдтэйгээ уулзаж, тулгамдаж байгаа асуудлыг нь сонсож байгаа Монгол ардын намын удирдлагуудыг БНСУ-ын Ерөнхий сайд Ким Хван Шиг өөрийн харшдаа хүлээн авч уулзлаа. БНСУ-ын Ерөнхий сайд Ким Хван Шиг хэлэхдээ энэ оны гуравдугаар сард Монгол улсын Ерөнхий сайд, Монгол Ардын Намын дарга С.Батболд манай оронд албан ёсны айлчлал хийж, Монгол Солонгос хоёр улсын харилцааны тухай хэлэлцээр хийсэн нь өндөр ач холбогдолтой болсон.
Манай хоёр улс дипломат харилцаа тогтоогоод 21 дэхь жилтэйгээ золгож байгаа. Өнгөрсөн хугацаанд бүхий л салбарт харилцаа хамтын ажиллагаа өргөжсөний нэг тод илрэл нь улс төрийн намуудын хамтын ажиллагаа гэдгийг тодотголоо. БНСУ-ын ерөнхий сайд Монгол ардын намын түүхт 90 жилийн ой энэ онд тохиосон гэж дуулсан. Улс орныхоо хөгжлийн төлөө ихийг хийж бүтээсэн нам гэж боддогоо тодотгоод “Ард түмнээ сонсъё” аяныханд амжилт хүссэн юм. Уулзалтын үеэр Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх “их ажлынхаа хажуугаар цаг зав гарган Монгол Ардын Намын удирдлагуудыг хүлээн авч уулзсан танд талархаж байна.
Мөн Монгол Ардын Намын дарга, таны анд Батболдын мэндийг уламжилъя. БНСУ-ын Ханнара намтай Монгол Ардын Нам хамтран ажиллах гэрээ байгуулсан. Хоёр намын хамтын ажиллагаа өргөжиж байгаа гэдгийг онцоллоо. МАН-ын генсек У.Хүрэлсүх БНСУын Ерөнхий сайд Ким Хван Шиг нарын албан ёсны уулзалт хагас цаг гаруйн хугацаанд уулзалт үргэлжилсэн бөгөөд уулзалтын үеэр МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Хүрэлсүх БНСУ- д ажиллаж амьдарч байгаа монголчуудынхаа тухай , тэдний өмнө тулгамдаж байгаа олон чухал асуудлыг хөндөн ярилцжээ.
Солонгост хоёр улсын хоорондын гэрээгээр болон хууль бус хараар ажиллаж амьдарч байгаа иргэдийнхээ визны асуудал, эрүүл мэнд, нийгмийн даатгалын асуудал, олон соёлт гэр бүл болон солонгост мэндэлж буй монгол хүүхдүүдийн асуудал хөндөгдсөн бол МАН-ын генсек У.Хүрэлсүх хоёр солонгосын харилцаа болон солонгосын хойгын асуудал эерэг нааштайгаар шийдэгдэнэ гэдэгт итгэж байгаагаа илэрхийлсэн юм. Уулзалтанд МУ-аас БНСУ- д суугаа элчин сайд Д.Гэрэл, УИХын гишүүн Д.Очирбат, Д. Загджав, Б. Батэрдэнэ, МАН-ын нарийн бичгийн дарга Я.Содбаатар, гадаад харилцааны албаны дарга Г.Тэнгэр нар оролцсон байна.