Сочигийн цагаан олимп гурван маскоттой

Хуучирсан мэдээ: 2011.02.27-нд нийтлэгдсэн

Сочигийн цагаан олимп гурван маскоттой

ОХУ-ын Сочи хотноо болох 2014 оны өвлийн олимпийн наадмын маскот буюу бэлгэдэл сахиусыг олимпийн зохион байгуулах хорооноос өчигдөр албан ёсоор танилцууллаа. Сонирхолтой нь, ирэх цагаан олимп гурван маскоттой байх гэнэ. Тэдгээр нь уран гулгагч туулай, цагаан баавгай болон сноубордчин ирвэс юм. “Сочи-2014” өвлийн олимп гурван маскоттой байх ердийн бус шийдвэрийг Сочигийн олимпийн зохион байгуулах хорооны тэргүүн Дмитрий Чернышенко өчигдөр үндэсний телевизээр цацагдсан нэвтрүүлгийн төгсгөлд олон нийтэд танилцуулжээ. Нэвтрүүлгийн үеэр нийт есөн нэр дэвшигчийг үзүүлж, улмаар үзэгчид гар утсаар санал өгч, улмаар гурвыг шалгаруулсан байна.

Харин Сочигийн паралимпийн наадмын маскот нь нарны цацраг, цасан ширхэг хоёр гэнэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж