Хуучирсан мэдээ: 2010.04.09-нд нийтлэгдсэн

Ерөнхийдөө ердийн гэхээр долоо хоног. Улс төрийн идэвх ихтэй, мөргөлдөөн сөргөлдөөнөөс наахнуур долоо хоног.

Aries
Хонь
21.03-19.04
Энэ долоо хоногт мөнгө бодох нь ихсэнэ. Санхүүдээ ухаалаг хандах хэрэгтэй .Зарим нь зардлаа тоолж байхад ихэнх нь орлогоо нэмэгдүүлэх бодолтой ажиллаж эхлэх аж. Долоо хоногийн сүүлчээр найр, баяр нэмэгдэж ч магад. Ер нь бол амралтын өдрүүдээр ном уншчих. Хамгийн сайхан  амралт тэр байх болно.

Taurus
Үхэр
20.04-20.05

Долоо хоногийн эхний өдрүүдийг боловсролдоо зориулах бололтой. Таны ордны төлөөлөгч нарт мэдээлэл их ирнэ. Аялал, жуучлалд ч таатай. Долоо хоногийн сүүлчээр амьдрал хэвийн урсана. Харин найз нөхөд урьж магадгүй. Санхүүгээр муу биш байх ба илүү зардал хийгдэх магадлал бий. Долоо хоногийн сүүлээр боломжийн хүмүүстэй холбоо тогтоно.
    
Gemini
Ихэр
21.05-21.06

Хувийн амьдалын маргаан үргэлжлэх бололтой. Таны толгойг өвтгөн ажил удах нэг нууц ирэх бололтой. Учир нь ихрүүдэд тэр нууцыг барихад хүндрэлтэй. Мэдлэгийн хүрээг тэлэхэд сайн боломж, шинэ холын танил гарч ирнэ.    Хамгийн гол нь зорилгоо огт мартахгүй байхыг хичээгээрэй.

Cancer
Мэлхий
22.06-22.07
 Өнгөрсөн долоо хоногийн сайн эхлэлийг үргэлжлүүл. Одоо зовож, хулганах цаг биш.  Хувийн харилцаандаа матерлаг сонирхолоо оролцуулаад дэмий байх. Долоо хоногийн эхээр дотны хүмүүстэйгээ цагийг өнгөрөөх нь ганц хэрэгтэй зүйл.  Хайр сэтгэлээ уудлан гомдлоо тайлахад бас зүгээр хугацаа энэ болно.
    
Leo
Арслан
23.07-22.08

Ажлын эрч сулрах нь цаг агаартай холбоотой биз. Эрүүл мэндээ анхаарч өөрийн ажлын хуваарийг сайн хийх хэрэгтэй. Ер нь нэг ажилд татагдлаа гэхэд та түүнээсээ өөр зүйлийг үл анзаарах бололтой. Санхүүгээ цэгцлэхгүй бол алийн болгон задгай явах билээ? Хайр сэтгэлтнүүдийн хувьд тааламжтай үеийн үргэлжлэл. Ер нь тайван амгалан өнгөрөх долоо хоног.
    
Virgo
Охин
23.08-22.09

Энэ ордынхонд аялан жуучлах хүсэл нэгэнт гарч ирсэн нь энэ долоо хоногт ч таныг тайван суулгахгүй нь. Ядаж амралтын газар ганц, нэг хоногийг өнгөрөөх нь танд тайвшрал авчирна. Зальтны хэл аманд өртөх магадлал байгаа учир элдэв мэрэг төлөгчдөөс хол явсан нь дээр. Долоо хоногийн сүүлээр эмчид хандвал эрүүл мэндэд чинь тустай.
 
Libra
Жинлүүр
23.09-23.10

Учрыг нь олоод явахад дажгүй өнгөрөх хугацаа. Адал явдалтай учирч магадгүй. Хэн нэгэн нь эрсдэлтэй ажилыг санал болгож бололтой. Сонирхолтой ч ухаан зарах ажил юм. Гэхдээ л түүнд эрсдэл хийхийн оронд хадгаламжаа тоолж суувал хамаагүй дээр.  Гэр орондоо анхаарвал хамгийн том сэтгэгдлийг тэр чинь авчирна.
    
Scorpio
Хилэнц
24.10-22.11

Хилэнцийнхэнд ирэх долоо хоногт өмнөх ажлаа бүхий л салбараар үргэлжлүүлнэ. Санхүү чинь одоо л нэг гайгүй болох маягтай. Гэр орондоо ба ажил дээр чинь таны нэр нөлөө өсөх болно. Бодит амьдралаас хазайгаад байна уу даа, та. Харин гэртээ өнгөрөөсөн хоногууд чинь танд амралт болно шүү.    

Sagittarius
Нум
23.11-21.12
Нумынхан мэдэхгүй ажил авах гээд хэрэггүй биз. Ашигч үгүй, таалагдах ч үгүй.  Хоолны дэглэм барих мөн спортоор хичээлэх цаг гаргавал танд үр дүнтэй.  Ердийн ажил чинь нь орлого өгнө. Байгальд гарч амарвал орчиноо солих, сэтгэлээ амраах дэмтэй. Хэн нэгний урилга хүлээн авах эсвэл өөрөө найз нөхдөө урьсан ч болж байна.

Capricorn
Матар
22.12-19.01

Зүгээр ч үгүй долоо хоног. Бүтээлч чадвартаа найдан хэрэгжүүлэхэд энэ хугацаа танд тус болно. Түүнийг дагаад хувийн амьдралд чинь, ажил мэргэжилд чинь амжилт ирэх нь. Санхүүгээ сайжруулах боломжтой. Долоо хоногийн сүүлчээр худалдаа хийхэд зүгээр. Амралтаар агаарт гарвал зүгээр байна.
    
Aquarius
Бумба
20.01-18.02

Ажил хэргийн байдал сайжирч байх долоо хоног. Санхүүгийн орлого ч нэмэгдэнэ. Холоо хоногийн хоёр дугаар хагаст биеийн тамир хэрэгтэй. Амралтын өдрүүдэд дэлгүүрээр орвол хэрэгтэй гэсэн зүйлээ хямд авах боломж бий. Ер нь бумбынхан энэ хугацаанд мөнгө зарцуулахдаа үр ашигтай байх ажээ.
    
Pisces
Загас
19.02-20.03

Өнгөрсөн долоо хоногоос гайгүй тайван цаг хугацаа байх нь. Мэргэжлийн салбарт таны далдын хошуучлах гэсэн санаа ихээхэн өдөөх болно. Тэр санааг хэрхэн хэрэгжүүлснээс таны нэр хүнд хамаарна. Гэртээ санаа тавих цаг. Хий хоосон үймрэх нь ажилд халтай. Долоо хоногийн сүүлчээр эрүүл мэндээ бодох хэрэг гарч магадгүй. Ердийн ядаргаа бол сайн амараад ав. 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж