Хорихын эмэгтэйчүүдэд эмнэлгийн тусламж үзүүлнэ

Хуучирсан мэдээ: 2011.05.12-нд нийтлэгдсэн

Хорихын эмэгтэйчүүдэд эмнэлгийн тусламж үзүүлнэ

Хүний эрхийн үндэсний комисс /ХЭҮК/-ын дарга Ж.Бямбадорж ШШГЕГ-ын харъяа хорих 0407-р ангийн үйл ажиллагаатай танилцсан байна. Баянзүрх дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэрт байрлах эмэгтэйчүүдийн хорих ангид 400 орчим эмэгтэй ял эдэлж байгаа аж. Тэдний 60 гаруй нь чанга дэглэмтэй хорих ялтай. Мөн долоон нярай хүүхэд эхийн хамт тус хорих ангид “аж төрж” байгаа.  Тиймээс нярай  хүүхдүүдийн амьдрах орчин нөхцлийн талаар эрх зүйн зохицуулалт хийх шаардлагатай байгааг ХЭҮК-ын дарга Ж.Бямбадорж онцлов.

 Мөн ХЭҮК-оос 2010 онд тус ангид хийсэн хяналт шалгалтын дагуу хорих ангийн нөхцөл байдал харьцангуй сайжирсан гэж дүгнэв. Харин чанга дэглэмтэй хорих байрны асуудал хүндхэн байгааг санууллаа. ШШГЕГ-аас 0407-р хорих ангийн чанга дэглэмтэй хорих байрыг шинээр бариулахаар төлөвлөөд бөгөөд үүнд комиссын зүгээс анхаарал хандуулахаа амлав.  Мөн энэ удаад хүнд өвчтэй гурван эмэгтэйд эмнэлгийн нарийн мэргэжлийн туслалцаа үзүүлэхээр болжээ. Тэдэнд нарийн мэргэжлийн эмчилгээ шаардлагатай байгаа аж.

Ж.ГЭГЭЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж