Тариалалт жигдрээгүй байна

Хуучирсан мэдээ: 2011.05.12-нд нийтлэгдсэн

Тариалалт жигдрээгүй байна

Монгол Улс энэ онд 281.5 мянган га-д үр тариа, 274.4 мянган га-д буудай, 13.9 мянган гa-д төмс, 7.4 мянган га-д хүнсний ногоо тариалах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар 6700 гаруй мянган га-д үр тариа, 160 га-д төмс, 60 гаруй га-д хүнсний ногоо тариалаад байгаа гэнэ.

Цаг агаарын байдлаас шалтгаалж тариалалт жигдрээгүй байгааг Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас мэдээлэв. Одоогийн байдлаар Булган, Сэлэнгэ, Төв, Хөвсгөл аймгуудад тариалалт  ид явагдаж буй аж. Харин зарим аймаг тариалалтдаа гараагүй байна. Тариалалт жигдрээгvй байгаа нэг шалтгаан бол газрын чийг нэлээд их байгаа явдал. Энэ сарын  дундаас эхлээд бvх нутгаар тариалалт жигд явагдах бололтой.

Ж.ГЭГЭЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж