Nokia N9 смартфон удахгүй гарна

Хуучирсан мэдээ: 2011.05.12-нд нийтлэгдсэн

Nokia N9 смартфон удахгүй гарна

Хэсэг хугацааны өмнө Nokia компани MeeGo платформ дээр суурилсан N9 загварын смартфоныг үйлдвэрлэхгүй гэж шийдсэн тухай технологийн вебсайтууд мэдээлж байсан. Харин энэ мэдээлэл үнэний зөрүүтэй байсан бололтой. Хамгийн сүүлийн үеийн мэдээлэлд Nokia N9 загвараа тун удахгүй АНУ-ын зах зээлд худалдаанд гаргах гэж байгаа тухай бичжээ.

Nokia компани Microsoft-ийн Windows Phone 7 платформыг өөрийн гар утасны гол платформ болгон зарласан ч, N9 загвар худалдаанд гарвал MeeGo-ийн фэнүүдийн хувьд том бэлэг болох юм. Тус компани WP7-д суурилсан анхны смартфоноо 2011 оны сүүлээр худалдаанд гаргах бөгөөд тэр хүртэлх хугацаанд Symbian болон MeeGo платформтой шинэ загварын цөөнгүй гар утаснуудыг зах зээлд танилцуулахаар төлөвлөжээ.

Б.Энхцэцэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж