
Тэгвэл тус дуурийн гол дүрүүдэд Э.Амартүвшин, А.Сайнбаяр, Цэрэнлхамд Ө.Уянга, Ш.Наранчимэг, эхэд М.Дариймаа, Р.Доржхорлоо, Намнанд Ч.Түмэндэмбэрэл, Б.Мөнхтөр, ноёнд Б.Алтанхуяг, Ж.Бямбажав, хатанд М.Дариймаа, Р.Доржхорлоо, гуйлгачинд Ц.Ариунаа, ахмад бандид Д.Эрдэнэ-Очир, Ц.Ганцог нар тус тус бэлтгэж байна. Х.Билэгжаргалын “Ламбугайн нулимс” дуурийг 25 жилийн турш өөрчлөөгүй тоглож байсан. Харин энэ удаад найруулагч Л.Эрдэнэбулган найруулж, бүх хувцас тайз засалтыг нь шинэчилж тоглох юм.
М.Дөл