Бернардо Бертолуччи шагнал хүртлээ

Хуучирсан мэдээ: 2011.05.12-нд нийтлэгдсэн

Бернардо Бертолуччи шагнал хүртлээ

Италийн алдарт найруулагч Бернардо Бертолуччи 64 дэх удаагийн Каннын кино наадмын хүндэтгэлийн шагналыг хүртлээ. Өдгөө 71 настай түүнийг "Last Tango in Paris" киногоор нь хүмүүс андахгүй мэдэх ба өнөөгийн кино урлагт оруулсан үнэтэй хувь нэмрийг нь үнэлэн дээрх шагналыг олгож байгаа аж.

Шагналаа авахаар тэргэнцэртэй гарч ирсэн нэрт найруулагч “Би энэхүү шагналыг хүртэж байгаадаа сэтгэл хангалуун байна. Кино урлагт хөл тавиад удаагүй юм шиг санагдаж байгаа ч хүндэтгэлийн шагнал гардаж буйгаа бодоход их хугацаа өнгөрчээ” хэмээн хэлжээ.

Тэрбээр Каннын наадмын шилдэг шагнал болох “Алтан далдуу мод” шагналыг хоёр удаа хүртэж байсан ба хүндэтгэлийн шагналаа наадмын ерөнхий шүүгч Роберт Де Нирогийн гараас авлаа.

Н.Наран
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж