Волейболын тэмцээн болов

Хуучирсан мэдээ: 2011.05.12-нд нийтлэгдсэн

Волейболын тэмцээн болов

Алтай хотноо өнгөрсөн амралтын өдрүүдэд Волейболын насанд хүрэгчдийн аймгийн аварга шалгаруулах тэмцээн боллоо. Тус тэмцээнд Цагдаа, Эрүүл-Ирээдүй, ШШГА, Шүүх, Бигэр, Бугат, Шарга, Эрдэнэ, Нисэх, Мандал-Голомт, МАНам, Нэгдсэн эмнэлэг, НИК, Анагаах ухааны коллежийн эрэгтэй 13, эмэгтэй есөн  багийн нийт  176  тамирчин оролцжээ. Эмэгтэйчүүдийн аймгийн аварга багаар НИК компанийн “НИК” баг шалгарч, алтан медалийн эзэд болжээ. Харин аймгийн Цагдаагийн хэлтсийн эрэгтэйчүүдийн “Цагдаа” баг тэргүүлж, “МАНам”, “Эрүүл-Ирээдүй” багууд удаах байранд шалгарчээ.

Ц.Мөнхзаяа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж