“Гурван охин” Оросын бүжигчидтэй хамтарна

Хуучирсан мэдээ: 2011.02.27-нд нийтлэгдсэн

“Гурван охин” Оросын бүжигчидтэй хамтарна

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Ирэх сарын 18, 19-нд анхны бие даасан тоглолтоо хийхээр төлөвлөж буй “Гурван охин” хамтлагийнхан хэдийнээ бэлтгэлдээ оржээ. Тус тоглолт нь тэдний анхны тоглолт учир бүх зүйлийг нарийн төлөвлөж, чанарын дээд түвшинд хийхийг зорьж байгаа гэнэ. Иймд “Гурван охин” хамтлагийнхан ОХУ-аас мэргэжилтнүүдийг уриад байгаа сурагтай. Оросын ододтой хамтран ажилладаг бүжиг дэглээч болон бүжгийн багийг авчрахаар зэхэж байна. Мөн тус хамтлагийн продюсерээр ажиллана хэмээн мэдэгдэж байсан “Премьер Министр” хамтлагийн дуучин Б.Амархүү ирэх юм. Б.Амархүү “Гурван охин” хамтлагийн хамтран дуулсан “Зүрх чам руу” дуу нь хитүүдийг тэргүүлж, залуусын сонсох дуртай дууны нэг болоод байгаа юм.

    М.Дөл

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж