Цасан шуурганаар нэг хүн ор сураггүй алга болжээ

Хуучирсан мэдээ: 2011.05.12-нд нийтлэгдсэн

Цасан шуурганаар нэг хүн ор сураггүй алга болжээ

Энэ сарын 10-ны өдрөөс эхлэн нийт нутгаар цасан шуурга тавьж цаг агаарын байдал хүндэрчээ. Харин 11-ний өдрөөс 13-ныг хүртэл цаг агаарын байдал тогтворгүй хүйтэн цасан шуургатай байх юм байна. Цасан шуурганаар Төв аймгийн Эрдэнэсант, Өндөрширээт, Бүрэн, Борнуур сумдаас зургаан хүн малтайгаа төөрсөнийг аймгийн Онцгой байдлын хэлтсийн албан хаагчид тухайн сумдын иргэдтэй  шуурхай ажиллаж олсон байна. Эрэн хайх ажиллагаанд 34 хүн, 7 техник дайчлагдан ажилласан байна.  Харин одоог хүртэл Бүрэн сумаас 22 км-ын зайд орших  “Бэрх” гэдэг газраас 38 настай залуу малдаа яваад одоог хүртэл сураггүй байгаа аж. Тус малчныг орон нутгийн иргэд өнөөдрийг хүртэлх хугацаанд хайж байгаа гэнэ.

Г.Хишигсүрэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж