Өнөөдөр “Хунт нуур” тоглоно

Хуучирсан мэдээ: 2011.02.27-нд нийтлэгдсэн

Өнөөдөр “Хунт нуур” тоглоно

Оросын суут хөгжмийн зохиолч П.И.Чайковскийн “Хунт нуур” балетыг Улсын дуурь бүжгийн эрдмийн театрт өнөөдөр тоглох гэж байна.

Гурван бүлэг дөрвөн үзэгдэл бүхий энэхүү балетыг анх 1877 оны хоёрдугаар сарын 20-нд Москвагийн Их театрт тоглож байжээ. “Хунт нуур” балет нь хөгжмийн зохиолч П.И.Чайковскийн балетын анхны бүтээл бөгөөд манай тайзнаа анх 1975 оны зургадугаар сарын 28-нд тоглож байжээ. Өнөөдөр “Хунт нуур” балетын үзэсгэлэнт Одетта гүнжийн дүрд театрын шинэ хун хэмээгдэж байсан Б.Саруул бүжиглэх бөгөөд хар хунд мөн тоглох юм. Харин түүний дурлалт залуу ханхүү Зигфридэд О.Ганцоож, Ротбарт хар санаат шидтэнд Х.Мөнгөнхөлөг, Хатан хаанд Ш.Оюунтуяа, алиа салбадайд Х.Ганбаатар, Вольфанг ордны хүмүүжүүлэгчид Ардын жүжигчин О.Ганбаатар, па де труад Г.Цолмон, Б.Пүрэв-Очир, Ц.Хонгорзул, том хунд Г.Батчимэг, Э.Долгормаа, У.Анужин, жижиг хунд Б.Алтаннамар, Г.Цолмон, Ц.Хонгорзул, Ж.Ханбулнай нар тус тус тоглоно. Харин симфони найрал хөгжмийг урлагийн гавьяат зүтгэлтэн, удирдаач Н.Туулайхүү удирдах юм.

М.Дөл
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж