
Хөгжлийн банкны нээлтийн ёслолын ажиллагаа өнөөдөр 12.00 цагаас эхэллээ. Нээлтийн ажиллагаанд Сангийн яам, Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо, Төрийн өмчийн хорооныхон оролцож байна. Хөгжлийн банкны удирдлагын багт Өмнөд Солонгосын таван мэргэжилтэн ирж ажиллах юм байна. Тус банкны ТУЗ-ийн дарга Ч.Хашчулуун удирдлагын багийн тал хувь нь монгол хүн байх бөгөөд гүйцэтгэх ажилтнууд нь ч монголчууд байна гэдгийг амлалаа. Хөгжлийн банк одоогоор Засгийн газрын II байр буюу Сангийн яамны хуучин байранд байрлах юм. Эхний ээлжинд 40-50 хүний бүрэлдэхүүнтэйгээр ажлаа эхлэх тус банк 3-4 жилийн дараа 100 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулах гэнэ.
Ж.ГЭГЭЭ
Зургийн цомгийг ЭНД дарж үзнэ үү.