Онол практикийн хурал болов

Хуучирсан мэдээ: 2011.05.12-нд нийтлэгдсэн

Онол практикийн хурал болов

Өвөрхангай аймгийн хэмжээнд зохион  байгуулагдаж  буй “Аюулгүй амар тайван орчин” сарын аяны хүрээнд аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Засаг даргын Тамгын газрын Хууль зүйн хэлтэс, Цагдаагийн газар хамтран “Аюулгүй амар тайван орчин ба Хүний эрх” сэдэвт онол практикийн бага хурлыг зохион байгууллаа. Тус хурлаар нийгэмд тулгамдаж буй томоохон асуудал болох хүнсний хангамж аюулгүй байдлын тухай, орчны эрүүл ахуйд тавигдах шаардлага, орчны эрүүл ахуй, хамтын ажиллагаа, гэр бүлийн хүрээнд хүмүүсийн амгалан байдал алдагдахад нөлөөлж буй хүчин зүйл гэсэн сэдвийн дор хэлэлцүүлэг өрнүүлсэн байна. 

Онол практикийн бага хуралд төрийн захиргааны болон хууль хяналтын байгууллагын удирдлагууд, холбогдох төрийн бус байгууллагууд, иргэдийн төлөөлөл, оюутнууд оролцжээ.

Б.Батчимэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж