ХОМ-ын дүнг нэгтгэж байна

Хуучирсан мэдээ: 2011.02.27-нд нийтлэгдсэн

ХОМ-ын дүнг нэгтгэж байна

Авлигын эсрэг хуульд зааснаар Төрийн албан хаагч жил бүрийн хоёрдугаар сарын 15-ны дотор хөрөнгө орлогоо мэдүүлэх ёстой юм. Эл журмын дагуу Авлигатай тэмцэх газарт төрийн албаныхан хөрөнгө орлогын мэдүүлгээ өгч дуусгасан байна.

Харин Улсын хэмжээнд хөрөнгө орлогын мэдүүлгийн нэгдсэн дүн ирэх гуравдугаар сарын 1-ны өдөр гарах гэнэ. Хуульд зааснаар санаатай болон санамсаргүй байдлаар хөрөнгө орлогын мэдүүлгээ мэдүүлээгүй тохиолдолд хариуцлага тооцох ёстой. Тодруулбал, Авлигын эсрэг хуулийн арвангуравдугаар зүйлийн 13.5-д зааснаар “Хөрөнгө орлогын мэдүүлгээ хугацаанд нь мэдүүлээгүй, эсхүл санаатай худал мэдүүлсэн тохиолдолд түүнийг албан тушаалаас нь огцруулах, түтгэлзүүлэх, халах үндэслэл болно” гэсэн заалт бий.

Н.Түвшин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж