Чуулганы хуралдаан эхэллээ

Хуучирсан мэдээ: 2011.05.12-нд нийтлэгдсэн

Чуулганы хуралдаан эхэллээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан Төрөөс хилийн боомтын талаар баримтлах бодлого батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцсэнээр эхэллээ. Хуралдааны эхэнд зарим гишүүд Засгийн газар шинэ боомтуудыг нээх талаар ямар бодлого барьж байгаа талаар асууж, ашиглагдахгүй байгаа боомтуудыг цаашид хэрхэх, боомтын нэвтрүүлэх чадварын  талаар асуудал хөндөв.

Өнөөдрийн хуралдаанаар мөн Засгийн газрын үнэт цаас гаргахыг зөвшөөрөх тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэх юм. Энэ нь ноолуурын салбарыг дэмжих зорилгоор тодорхой компаниудад олгох зээлийн бонд гаргах тухай тогтоол бөгөөд байнгын хороодоор хэлэлцэх үед нилээдгүй маргаан дагуулаад байгаа билээ. Хэлэлцэх асуудлын дараалалд Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл мөн багтжээ. Тэмдэгтийн хураамжийг үндэслэлгүй нэмэгдүүлсэн гэх гомдлын араас өмнө баталсан хуулиа эргэн харж алдаагаа засахаар энэ төслийг боловсруулсан юм.

Б.Манд

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж