“Хоовон” хочит С.Энхбаяр хүүхдийн дуу хийжээ

Хуучирсан мэдээ: 2011.05.12-нд нийтлэгдсэн

“Хоовон” хочит С.Энхбаяр хүүхдийн дуу хийжээ

Мөн хүүхэлдэйн театрын уран бүтээлчид "Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах” өдрийн хүрээнд  театрынхаа их тайзнаа энэ сарын 27-оос эхлэн  Германы зохиолч В.Хауфын зохиол "Том хамарт одой" жүжгийг хүргэхээр зэхэж байгаа юм.  Дашрамд дурьдахад уг жүжгийн  найруулагчаар СУИС-ийн тэнхимийн эрхлэгч, урлаг судлалын ухааны доктор, СГЗ Н.Ганхуяг багш ажиллаж байгаа ба хүүхэлдэйн театрын тайзнаа эл жүжиг анх удаа тавигдаж буйгаараа онцлог ажээ. 

Хүүхэлдэйн театрт энэ сарын 27-ноос ирэх зургаадугаар сарын 1-нийг дуустал өдөр бүр 15.00 цагт бага тайзнаа "Эвтэй 4 амьтан" жүжгээ бэлгийн хамт, 16.00 цагт их тайзнаа "Том хамарт одой" жүжгээ бэлгийн хамт бяцхан үзэгчдэдээ хүргэхээр болжээ.
Энэ жүжигт зориулан  тус  театрын дарга, яруу найрагч  Ц.Хулан_ хөгжмийн зохиолч“Хоовон” хэмээн олонд танигдсан С.Энхбаяр нар “Том хамарт одой” дуу бүтээж, “Гэгээн алсын одод 2011” хүүхдийн наадмын шилдэг оролцогчид болон хүүхэлдэйн театрын уран бүтээлчид  дуулжээ. Тун удахгүй эл дуу клипийн хамт олны хүртээл болох гэнэ.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж