Нийслэлийн шүүх 180 хэргийн үлдэгдэлтэй байна

Хуучирсан мэдээ: 2011.02.27-нд нийтлэгдсэн

Нийслэлийн шүүх 180 хэргийн үлдэгдэлтэй байна

Нийслэлийн шүүхийнхэн өнгөрсөн баасан гаригт сар бүрийн сүүлийн долоо хоногийн тав дахь өдөр товлогддог ээлжилт зөвлөлгөөнөө хийжээ.

Уг зөвлөлгөөнөөр өнгөрсөн сард шийдэгдсэн хэргийн судалгаа болон 2011 он гарснаас хойш тус шүүхийн хүлээн авсан нэхэмжлэл, давах болох хяналтын журмаар хянагдсан хэргийн судалгаа мэдээллийг танилцууллаа. Тус шүүх өнгөрсөн оны эцэст 180 нэхэмжлэл, хэргийн үлдэгдэлтэй байжээ. Үүнээс 40 нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, буцааж шийдвэрлэсэн ба 70 хэрэг эцэслэн шийдвэрлэжээ. Шүүхээр хянан шийдвэрлэгдсэн хэргээс газрын маргаан 24, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн маргаан найм, мөн татварын маргаан найм, төрийн албаны маргаан тав, ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн талаарх маргаан тавыг тус тус шийдвэрлэсэн байна.

Н.Бүжин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж